Цалингийн доод хэмжээ нэмэгдлээ

Цалингийн доод хэмжээ нэмэгдлээ

2013 оны 9-р сарын 1-нээс, Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 36.7%-иар нэмэгдсэн. Одоогийн байдлаар, энэ нь 192.000 ₮ буюу нэг цагийн хөдөлмөрийн хөлс 1ь142 төгрөг байгаа юм. Өмнө нь, 140.400₮ буюу нэг цагт 835 төгрөг байсан билээ.

Энэхүү хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь боловсрол болон мэргэжлийн ур чадвар шаардлагагүй ажлын байруудад хамааралтай байдаг. Үүнд: худалдаа, үйлчилгээ, цэвэрлэгээ, ачаа зөөх зэрэг орно.

Монгол Улсад нийт хөдөлмөр эрхэлж буй 1.190.500 хүнээс 8 – 10% нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, 14% нь үүнээс яльгүй өндөр хэмжээнд, 32% нь дундаж цалингийн хэмжээ болох 692.000 төгрөгөөр цалинжиж байна.

Илүү хүнд нөхцөлтэй ажлын байр бүхий зарим салбаруудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь мөн өндөр байдаг:
- Авто тээврийн салбар: 224.640 төгрөг
- Эрчим хүчний салбар: 307.200 төгрөг
- Эрүүл мэндийн салбар: 249.600 төгрөг
- Барилгын салбар: 358.848 төгрөг

Хөгжиж буй орнуудын хувьд нийт хөдөлмөр эрхлэгчдийн 40% нь дундаж цалингийн хэмжээгээр цалинждаг байхад, Монгол Улсад энэ хэмжээ нв дөнгөж 32% -тай байна. Гэхдээ энэ хувь өсөлттэй хувь бөгөөд өмнөх 23% -ийн түвшингээс 9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Одоогийн байдлаар ажилгүйдлийн түвшин 9.3% -тай байна.


Монголиа Талент Нетворк нь Монголын шилдэг ажилд зуучлах компани юм. Манайх таныг  ирээдүйтэй сайхан ажлын байранд зуучлана. Бид Монголд байнга оршин суудаг ажилд зуучлах томоохон  баг хамт олонтой.  Манай шууд харилцагч байгууллагуудаас гадна манай ажлын зар дээр үнэ төлбөргүйгээр ажлын зараа байршуулдаг 100 гаруй компани байдаг.
Та www.MongoliaTalentNetwork сайтад зочилж info@MongoliaTalentNetwork.com –оор Монгол дах манай ажилд зуучлагчтай харилцана уу.

Search Jobs