Монголын Ажиллахад Хамгийн Таатай Компаниуд 2023

Монголиа Талент Нэтворк ХХК-с 2023 онд Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн суурь синдикат судалгааг Банк санхүү, Уул уурхай, Үйлдвэрлэл, Технологи болон Барилга, үл хөдлөхийн салбарын 1,000 гаруй ажилтнууд, оролцогч талуудыг хамруулан “HR Solutions for 2024” нэрийн дор амжилттай хийж гаргасан. Тэгвэл энэхүү нийтлэлээр судалгааны үр дүнгээс гарсан салбар тус бүрийн ажиллахад хамгийн таатай “Top of the mind” таван компанийг танилцуулж байна:

  • Уул уурхайн салбарын ажиллахад хамгийн таатай газар: Оюу Толгой 
  • Технологийн салбарын ажиллахад хамгийн таатай газар: Юнител групп 
  • Үйлдвэрлэлийн салбарын ажиллахад хамгийн таатай газар: АПУ ХК 
  • Банк санхүүгийн салбарын ажиллахад хамгийн таатай газар: Хаан банк 
  • Үл хөдлөх хөрөнгийн салбарын ажиллахад хамгийн таатай газар: Re/Max Монголиа ХХК тус тус шалгарлаа. 

Судалгааг хэрхэн хийсэн бэ?

HRS 2024 судалгаагаар дотоодын хөдөлмөрийн зах зээлийг 360 градусаар судлан, илүү бодитой үр дүн гаргаж, байгууллагуудад тулгараад буй хүний нөөцийн асуудлыг цогцоор нь харж, шийдвэрлэх арга замуудыг санал болгох зорилгоор салбарын бүх оролцогч талуудын санал, бодол, туршлагыг судлан боловсруулсан. 

Судалгааны оролцогчид: 

Бид судалгааны өгөгдөл цуглуулалтыг Чанарын судалгаа буюу Фокус бүлгийн ярилцлага, Тоон буюу түүвэр судалгааны арга барилууд болон хоёрдогч мэдээллийн шинжилгээгээр хийж гүйцэтгэсэн. Энэхүү судалгаанд 1000 хүн оролцсоноос: 

  • Удирдлага: 100 
  • Дунд шатны менежер: 360 
  • Гүйцэтгэх түвшний ажилтан: 270 
  • Ажил идэвхтэй хайж байгаа: 90 
  • Удирдах шатны менежер: 90 
  • Шинэ төгсөгчид: 90 

2024 онд хэрхэн “Top of the mind” болох вэ ? 

Байгууллагынхаа соёлыг судлан, таньж мэдэх нь эрүүл бөгөөд ажиллахад хамгийн таатай соёлыг бүрдүүлэх хамгийн эхний алхам. Тиймээс бид энэ жилээс эхлэн харилцагч байгууллагууддаа ажилтнуудын хүсэмжит соёлыг цогцлооход нь туслахаар “OCS” буюу Байгууллагын соёлын судалгааны үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. 

Яагаад байгууллагын соёлыг судалгааг хийлгэх ёстой вэ? 

Соёлын судалгааг дотооддоо хийх нь ажилтнуудын ажиллах арга барил болон бүтээмжийг уялдуулж илүү их ашиг авчрах боломжийг нээхэд өндөр ач холбогдолтой. Соёлын судалгааг амжилттай хийснээр доорх 3 үр дүнг хүртэх боломжтой: 

  • Хүний нөөцийн эргэц болон ажлаас гарах үзэгдлийг бууруулах 
  • Ажилтнуудын ажиллах арга барилыг ойлгосноор тэдний бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах 
  • Ажлын байрны дарамт болон стрессийн түвшнийг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулах 

Хэрвээ та байгууллагын соёлын судалгааны үйлчилгээг сонирхож байвал бидэнтэй холбогдоорой. 

Уул уурхайн салбарын ажиллахад хамгийн таатай газар: Оюу Толгой
Уул уурхайн салбарын ажиллахад хамгийн таатай газар: Оюу Толгой
Технологийн салбарын ажиллахад хамгийн таатай газар
Технологийн салбарын ажиллахад хамгийн таатай газар
Үйлдвэрлэлийн салбарын ажиллахад хамгийн таатай газар
Үйлдвэрлэлийн салбарын ажиллахад хамгийн таатай газар
Банк санхүүгийн салбарын ажиллахад хамгийн таатай газар
Банк санхүүгийн салбарын ажиллахад хамгийн таатай газар
Үл хөдлөх хөрөнгийн салбарын ажиллахад хамгийн таатай газар
Үл хөдлөх хөрөнгийн салбарын ажиллахад хамгийн таатай газар

28 Comments

  • uugii 5 months ago

    ene deer bol unitel deer unendee sanal niilehgui bnaa. say gehed bi unitel dadlagajigchar ajillahad setgel zuin huwid uneher daramttai ajillaad etsest ni shuud garahar shiidsen eswel minii dadlaga hiisen salbar l tiim bsan ymu? erhlegch ni gehed l hariltsaani tal deer uneher hetsuu ajil amidralaa ylgaj salgadag bh heregtei shde uurlaj barih tal deer , bas dadlaga hiiged bnu tsewerlegeeni ayga tawag ugaah ajil hiiged bnu gaihsan , ajliinhani huwid bol hariltsaani soyltoi hun awna gdeg mortloo ajil dotorh ajiltnuudtai haritsahad haritsahad uneher towogtei bsan haraal hereglej yridaggui minii huwid erhlegch hamaa namaagui haraal ursgaatai eswel hariutssan meneger geh hun bdaggui blhor tiim hamaa namaagui bdinmu uneher uichluulegch naraas bish ajiltnuudas bol depressdeher bsan

  • Ууганбаатар Тайж 5 months ago

    Барилга уул уурхай үйлдвэрлэлийн салбарт ажил хайж байна. Иргэний ба үйлдвэрлэлийн барилгийн угсаралт суурилуулалтаар мэргэшиж ажилласан туршлагатай. Инжинер геодези суурь мэдлэгтэй кадастер инжинер мэргэжилтэй

  • Nemekhjargal 5 months ago

    SudaLGAA SONIRXOJ BN

  • Зочин 5 months ago

    Магадгүй менежерийн болон түүнээс дээш түвшний ажилтнууд байгууллагын талаар судалгаанд бодитой хандах магадлал бага байх аа гэж бодож байна. Удирдах түвшний ажилтнууд ихэвчлэн бодит байдлаас илүү байгууллагаа гэсэн эго ихтэй байх шиг анзаарагддаг. Тэгээд судалгааны бараг тал хувь нь менежер болон түүнээс дээш албан тушаалтай хүмүүсээс авсан учраас бодитой судалгаа эсэхэд эргэлзэж байна. Судалгааны бүтцийн дийлэнх хувиа гүйцэтгэх түвшний мэргэжилтнүүдээс бүрдүүлсэн бол илүү оновчтой үнэлгээ гарах байсан болов уу.

  • Aaa 5 months ago

    Энэ ихэвчлэн удирдах шатны хүмүүс менежерүүд судалгаанд орсон байна. Яг дотор нь ажиллаж байгаа хүмүүсийн хариултаар дүгнэлт хийвэл илүү үнэн гарна лдаа. Бас юууун дотор нь ажилладаггүй хүмүүс, ажил горилогчид вэээ? Комментүүдийг хараад байхад яг ажилладаг хүмүүст таатай компаниуд биш бололтой

  • Pingback: URL

  • Office Furniture Dubai 5 months ago

    I’m no longer certain the place you’re getting your info, but great topic.
    I must spend a while finding out much more or understanding more.
    Thank you for wonderful information I used to be searching for
    this information for my mission.

  • Ergonomic Chairs 4 months ago

    Thanks for the marvelous posting! I really enjoyed reading it, you could
    be a great author. I will be sure to bookmark your blog and may come back in the future.
    I want to encourage you to continue your great work, have a nice morning!

  • office-furniture-in-jebel-ali 2 months ago

    Very nice write-up. I certainly appreciate this
    site. Thanks!

Leave a Reply

Required fields are marked *