September 3, 2026

Өглөө есөн цагт ирээд, орой зургаан цагт тардаг, зөвхөн цалингийн төлөө удирдлагын хэлсэн бүгдийг үг дуугүй дагадаг үе хэдийн ард хоцорчээ. Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр цоо шинэ давлагаа түрэн орж ирж буй нь Z үеийнхэн буюу 1997-ээд оны сүүлээс 2010 оны эхэн үеийнхэн юм. Тэднийг залхуу, туйлбаргүй, амбиц ихтэй гэж шүүмжлэх удирдлагууд олон. Гэвч үнэндээ тэд зүгээр л өөр дүрэмтэй, өөр үнэт зүйлтэй ертөнц. Хэрэв танай байгууллага тэдний хэлийг олж, хамтран ажиллах хэрэгслүүдийг нь зөв тодорхойлж чадахгүй бол хамгийн шилдэг залуу талентуудаа өрсөлдөгчдөө алдсаар байх болно.
Асуудал: "Ажилдаа ирээд л алга болчихдог" (Ghosting) залуусын нууц
Олон захирлууд "Манай шинэ залуус ганц хоёр сар болоод л ажлаасаа гарчих юм, тууштай биш байна" гэж гомдоллодог. Нөгөө талд нь залуус "Урам зориг өгөхгүй, хэт хуучинсаг, баригдмал орчинд цаг үрэхийг хүсэхгүй байна" гэх тайлбарыг өгдөг. Энэ бол үе хоорондын зөрчил гэхээсээ илүү байгууллагын залуу үеийнхний хүлээлттэй нийцэхгүй байгаагийн илрэл юм. Z үеийнхэн ажлыг зөвхөн амьдрах мөнго олох хэрэгсэл биш, өөрийгөө илэрхийлэх, хөгжих талбар гэж хардаг. Тэднийг уламжлалт "тушаал-гүйцэтгэл"-ийн аргаар удирдах гэж оролдох нь элсэн дээр ус асгахтай адил үр дүнгүй байна.
Баримт ба судалгаа: Тоо баримт юу өгүүлнэ вэ?
Дэлхийн томоохон судалгааны агентлагуудын дүгнэлтийг харвал Z үеийнхний талаарх дараах сонирхолтой дүр зураг гардаг.
-Сэтгэцийн эрүүл мэнд ба уян хатан байдал: Deloitte Global Gen Z and Millennial Survey-ийн судалгаагаар Z үеийнхний 46% нь ажлын байран дээрх стресс, ядаргаанд байнга өртдөг гэжээ. Тиймдээ ч тэд сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмждэг, ажлын уян хатан цагтай эсвэл зайнаас ажиллах боломжтой компаниудыг илүүд үздэг.
-Байгууллагын соёл ба зорилго: Олон улсын Employer Branding News болон Manpower Group-ийн нэгдсэн судалгаанаас үзэхэд залуусын 70 гаруй хувь нь компани сонгохдоо тухайн байгууллагын үнэт зүйл, алсын хараа, нийгэмд үзүүлж буй эерэг нөлөөг (Purpose & Values) чухалчилдаг бөгөөд 81% нь ажил олгогчоосоо ил тод, үнэнч байдлыг шаарддаг гэж тэмдэглэжээ.
-Дижитал хэрэгслүүд ба Уян хатан байдал: Шинжлэх ухааны Frontiers in Communication сэтгүүлд хэвлэгдсэн "Gen Z авьяастнуудыг татах нь: Ажил олгогчийн брэндинг хэрхэн нөлөөлөх вэ?" судалгааны бүтээлээр тэдний ажлын бүтээмж, сэтгэл ханамжид микро-менежмент биш, харин ажлын уян хатан нөхцөл, орчин үеийн технологийн шийдлүүд (Slack, Trello, Notion г.м) болон удирдлагаас ирэх тасралтгүй, бүтээлч эргэх холбоо л хамгийн чухал болохыг онол, практикийн хувьд баталсан байдаг.
Шийдэл: Тэдэнд юу чухал вэ?
Z үеийнхнийг компанидаа татаж, үр бүтээлтэй ажиллуулахын тулд удирдлагууд дараах дөрвөн үндсэн "хэрэгсэл" буюу хандлагыг нэвтрүүлэх шаардлагатай.
Эцэст нь Z үеийнхэн бол танай компанийн ирээдүйг тодорхойлох гол хүч. Тэднийг өөрчлөх гэж хүчлэхийн оронд байгууллагынхаа соёл, ажил олгогчийн брэндингийг тэдний хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэх цаг болжээ. Гэхдээ олон улсын энэ олон стандарт, залуусын нарийн мэдрэмжийг компанидаа яг яаж зөв нутагшуулахаа мэдэхгүй байна уу?
Тэгвэл танд Монгол дахь ажил олгогчийн брэндинг (Employer Branding) албан ёсны, цор ганц мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг MTN компани туслахад бэлэн байна. Өнөөдөр та залуу ажилтнуудынхаа дуу хоолойг сонсож, ажлын орчиндоо уян хатан өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн үү? Залуу үеийнхэнд зориулсан соёлыг MTN-тэй хамт одоогоос бүтээж, салбартаа манлайлах шилдэг багийг бүрдүүлээрэй.
Get the inside scoop on the top job opportunities and industry trends straight from Mongolia Talent Network.
