Олон улсын мэргэжилтэн зуучлах үйлчилгээ

March 18, 2026

Олон улсын мэргэжилтэн зуучлах үйлчилгээ

Монголын хөдөлмөрийн зах зээлд хүмүүн капитал хомсдож, зарим салбарт тогтвортой ажиллах мэргэжилтэн олоход хүндрэл үүсэж байгааг Монголиа Талент Нетворк компанийн хийсэн HR2026 хөдөлмөрийн зах зээлийн судалгааны үр дүн харуулж байна.

Судалгааны үр дүнгээс харахад идэвхтэй хөдөлмөр эрхлэх насны хүн амын өсөлт удааширсан, ажил олгогч болон ажил горилогчдын ур чадварын хүлээлтийн зөрүү нэмэгдсэн, мөн залуу үе Монгол Улсад урт хугацаанд тогтвортой ажиллах сонирхол буурсан зэрэг хүчин зүйлс хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж байна.

Түүнчлэн боловсролтой иргэд нийт ажилгүй иргэдийн 60 гаруй хувийг эзэлж байгаа нь хөдөлмөрийн зах зээлд ур чадварын зөрүү нэмэгдэж байгааг судалгаанд онцолсон байна.

Эдгээр нөхцөл байдлын улмаас уул уурхай, барилга, үйлдвэрлэл, үйлчилгээ тэр дундаа зочлох үйлчилгээний салбаруудад тогтвортой ажиллах мэргэжилтэн олоход хүндрэл үүсэж байна.

Байгууллагуудад үүсэж буй гол эрсдэл

Хүний нөөцийн хомсдол нь байгууллагуудад дараах эрсдэлийг бий болгодог. Үүнд:

  • Ажилтнуудын ажлаас гарах хөдөлгөөн нэмэгдэх
  • Шинэ ажилтны сургалт, хөгжлийн зардал өсөх
  • Байгууллагын бүтээмж буурах
  • Төсөл, үйл ажиллагаа төлөвлөсөн хугацаандаа хэрэгжихгүй байх
  • Үйл ажиллагаа тогтвортой явуулахад хүндрэл үүсэх

MTN-ийн шийдэл

Иймд дээрх нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилгоор Монголиа Талент Нетворк компани гадаадаас мэргэжилтэн нийлүүлэх зуучлалын үйлчилгээг зах зээлд нэвтрүүллээ.

Манай үйлчилгээ нь байгууллагын хэрэгцээнд нийцсэн мэргэжилтнүүдийг олон улсын хөдөлмөрийн зах зээлээс, тухайлбал Непал, Филиппин, Энэтхэг зэрэг улсуудаас сонгон шалгаруулж, Монгол Улсад авчран ажиллуулах болон дасан зохицуулахтай холбоотой бүх үйлчилгээг хуулийн дагуу, олон жилийн туршлагадаа үндэслэн мэргэжлийн түвшинд үзүүлэхэд чиглэж байна.

Үйлчилгээний хүрээнд:

  • Байгууллагын ажлын байрны хэрэгцээнд тулгуурлан ур чадварын шаардлагыг нарийвчлан тодорхойлох
  • Ажил горилогчдын ур чадвар болон зан төлөвийн үнэлгээ хийх
  • Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах
  • Виз, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, холбогдох баримт бичгийн бүрдүүлэлтэд дэмжлэг үзүүлэх
  • Монгол Улсад ирсний дараах зохион байгуулалтыг үзүүлж байна.

Яагаад MTN гэж?

  • 15+ жилийн хүний нөөцийн салбарын туршлага
  • Олон улсын сонгон шалгаруулалтын стандарт
  • Хууль эрх зүйн шаардлагад нийцсэн үйл ажиллагаа
  • Бизнесийн онцлогт тохирсон хамгийн уян хатан шийдэл

Монголиа Талент Нетворк нь харилцагч байгууллагуудынхаа тогтвортой үйл ажиллагааг дэмжиж, бизнесийн өсөлтийг хурдасгах хүний нөөцийн стратегийн түнш байхыг зорьж байна.

Бидэнтэй холбогдохыг хүсвэл:

info@mongoliatalentnetwork.com

+976 7711 8250 дугаарт холбогдон илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

MTN | Таны бизнесийн өсөлтийг дэмжих хүний нөөцийн стратегийн түнш.