CV-ГЭЭ ИЛГЭЭХ ҮҮ ЭСВЭЛ …?

Ихэнх хүмүүс ажилд орохдоо тухайн байгууллагад өөрөө хандаж, өөрсдийнхөө бэлдсэн CV-гээ илгээдэг. Гэхдээ өөрт тохирох ажилд орох зам тийм ч шулуун биш байх тохиолдол их. CV-ээ хэрхэн бэлдэхээ мэдэхгүй байх, ажлын ярилцлагын үеэр зарим асуултад хариулж чадахгүй бүдрэх, татгалзсан хариу авах, заримдаа ажлын ярилцлагад дуудагдахгүй эсвэл ямар ч хариу авахгүй байх үе зөндөө. 

Тэгвэл та Сонгон Шалгаруулалтын Зөвлөх буюу Recruitment Consultant гэж сонсож байсан уу? Ажилд ороход өөрөө шууд хандах эсвэл Сонгон шалгаруулалтын зөвлөхөөр хандахын ялгаа нь юунд байдаг бол? Энэхүү нийтлэлээр бид энэ хоёр арга замуудыг давуу талуудыг харьцуулж, шийдвэр гаргахад тань туслах зорилгоор бэлтгэлээ. 

 

Өөрөө хандах:

  1. Ажил горилж буй байгууллагынхаа онцлог бүрт өөрийн CV-гээ өөрөө тохируулах:
    Өөрөө тухайн байгууллагатаа хандахад яг тухайн ажлын байранд шаардагдаж буй ур чадвар, тухайн байгууллагын онцлогт тохирсон өнгө төрхтэйгөөр CV-гээ бэлдэх боломжтой.
    СУЛ ТАЛ: Хэрэв та зарлагдсан ажлын байр, байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээлэлгүй байгаа бол хэт ерөнхий мэдээллүүд явуулснаар таныг тухайн ажлын байранд тохирох эсэхэд тухайн байгууллагын хүний нөөцийн менежер зөв дүгнэлт гаргаж чадахгүй байх магадлалтай.
  2. Олон байгууллага руу зэрэг хандах:
    Та CV-гээ хүссэн байгууллагаруугаа илгээх боломжтой.
    СУЛ ТАЛ: Та өөрийнхөө яг ажиллахыг хүсэж буй компанийг олохгүй байх магадлалтай.
  3. Цалин:
    Ажлын байрны зар дээр ихэнх тохиолдолд цалингийн мэдээлэл нээлттэй байдаг.
    СУЛ ТАЛ: Тухайн зар дээрх дүнгээр цалинжуулах хандлагатай байдаг тул таны хүлээлтэд хүрэхгүй байх магадлалтай. 

 

Сонгон шалгаруулалтын зөвлөхөөр дамжуулан хандах:

  1. Зарлагддаггүй ажлын байрууд:
    Зарим ажлын байрууд, тухайлбал удирдлагын түвшний ажлын байрны мэдээллийг компаниуд  бодлогын хүрээнд хаалттай хэлбэрээр сонгон шалгаруулалт хийдэг тохиолдлууд нэлээдгүй бий. Компаниуд эдгээр ажлын байрнуудад бүрдүүлэлт хийхэд Сонгон шалгаруулалтын зөвлөхүүд чухал үүрэгтэй оролцдог бөгөөд та Сонгон шалгаруулалтын зөвлөхүүдэд хандсанаар эдгээр ажлын байрнуудад өөрийгөө сорьж, карьераа ахиулах боломж олддог.
  2. Танд тохирох ажлын байр:
    Таны эзэмшсэн ур чадварыг хайж байгаа байгууллагад ур чадварыг тань нийлүүлэх гэсэн зарчмаар ажилладаг тул танд яг тохирох ажлын байрыг олж өгдөг. 
  3. Ажлын ярилцлагын үеэрх зөвлөгөө:
    Мэргэжлийн сонгон шалгаруулалтын зөвлөхүүд өөрийн үйлчлүүлэгчдээ ярилцлагад бэлдэж, чиглүүлж байдаг. Ингэснээр таны өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлж, ажилд орох явцад эергээр нөлөөлнө.   
  4. Хэлцэлд дэмжлэг үзүүлэх:
    Ажлын ярилцлагад орсны дараа Сонгон шалгаруулалтын зөвлөх хоёр талын байр суурь, сэтгэгдлүүдийг цуглуулан дүн шинжилгээ хийж аль алинд нь зөвлөгөө туслалцаа үзүүлж, ажилд орох явцыг түргэсгэдэг.  
  5. Зах зээлийн бодит үнэлгээ:
    Та өөрийн ур чадвар, туршлага, мэдлэг боловсролоо Сонгон шалгаруулалтын зөвлөхийн тусламжтайгаар цалингаа бодитоор үнэлүүлж, хэлцэл хийх боломжтой юм.  
  6. Дутууг нөхнө:
    Ярилцлагын үеэр ажил олгогчоос санаа зовон, асууж чадаагүй асуултуудаа Сонгон шалгаруулалтын зөвлөхээр дамжуулан мэдэх боломжтой. 

Хэрэв та Сонгон шалгаруулалтын зөвлөхөд хандан, мөрөөдлийнхөө ажлын эрэлд гарахаар шийдсэн бол ЭНД дарж формыг бөглөн, бидэнд мэдээллээ үлдээгээрэй. Бид ажил олгогч болон ажил горилогч хоёрын гүүр болж,  үйлчлүүлэгч компанийн соёл, менежментийн хэв маягийн хувьд нийцүүлэн ажиллах замаар таныг мөрөөдлийн ажилдаа ороход тань дэмжин ажиллахад бэлэн байна.

Сонгон шалгаруулалтын зөвлөх

Leave a Reply

Required fields are marked *